ЛИССАБОНД КОРРИДАГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛЛОО

Үйл явдал

Португалийн нийслэл Лиссабон хотод амьтны эрхийг хамгаалагчид цуглан, коррида буюу уламжлалт бух номхотгох тэмцээнийг эсэргүүцэн жагсчээ. Лиссабоны Кампо Пекено цэнгэлдэхийн дэргэд 1,500 гаруй хүн цуглаж, коррида явуулахыг эсэргүүцсэн байна.

Кампо Пекено-ийн дэргэд цугласан хүмүүс бух номхотгох тэмцээн уралдаан явуулахыг эсэргүүцэн, Португалийн нэртэй бух номхотгогч-тореадор Жоао Моурад хүндэтгэл үзүүлэх тэмцээнийг зогсоохыг шаарджээ. Тэд бух номхотгох тэмцээн үзэхээр ирж байгаа хүмүүсийг эсэргүүцэн, цэнгэлдэх рүү орох хаалганы дэргэд амьтны эрхийг хамгаалан уриа лоозон барин зогсчээ.