ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.06.03/ Наран ургах, шингэх 4:56-20:45

Зурхай

2021.06.03, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.06.03, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 04:56-20:45
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.