Газрын дундад тэнгисийн уснаас 440 цагаач дүрвэгчийг аварчээ 

Үйл явдал

Газрын Дундад тэнгисийн уснаас аврагдсан гадны 440-өөд цагаач дүрвэгсдийг Итали улс хүлээн авчээ.

Сицилийн Поццало боомтод гадны дүрвэгсдийг буулгасан байна.

Си Уоч төрийн бус байгууллагын хөлөг онгоцнууд Газрын Дундад тэнгисийн уснаа осолдох шахсан гадны цагаач дүрвэгсдийг аварч хөлөг дээрээ гаргажээ. Улмаар ийнхүү аварсан дүрвэгсдээ Италийн талаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Сицили арал дээр буулгаж байгаа юм. Италийн эрх баригчид Германы төрийн бус байгууллагын Си Уоч хөлөг онгоцонд зөвшөөрөл өгч, хөлөг дээр байгаа дүрвэгсдийг хүлээн авсан байна.

Си Уоч хөлөг Ливийн эрэг хавийн далайн уснаа эргүүл хийж, далайд осолдон живэх аюулд өртсөн хүмүүсийг олж аварч байгаа юм. Өнгөрсөн онд Итали улс ийм маягаар аврагдсан 67 мянган хүнийг нутаг дэвсгэр дээрээ хүлээн авчээ. НҮБ-ын мэдээллээр өнгөрсөн 2021 онд далайгаар Европ тив рүү гадны 115 мянган цагаач хүрсэн байна. Мөн золгүйгээр 2,500 гаруй хүн далайд осолджээ.