Франц Улс Европын холбоог тэргүүллээ

Улс төр

2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Франц улс ЕХ-г тэргүүллээ. Францын тал Словени улсаас ЕХ-г тэргүүлэх хүндтэй үүргийг шилжүүлэн авсан юм.

Франц улс Нэгдсэн Европыг ирэх хагас жилийн хугацаанд тэргүүлэн ажиллах юм. ЕХ-ны улс орнууд Холбооныхоо удирдлагыг хагас жилийн хугацаагаар ээлжлэн тэргүүлдэг уламжлалтай.

Хоёр он солигдож, шинэ онтойгоо золгон баярлах цаг мөчтэй давхцуулан Франц улс ЕХ-ны удирдлагыг шилжүүлэн авчээ. 2022 оны эхний өдрөөс эхлэн Франц улс ирэх хагас жилд ЕХ-г тэргүүлэн ажиллах юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд тархсан цар тахлын халдварын улмаас ЕХ-ны улс орнуудад цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэж, нөхцөл байдал хүнд байгаа юм.

ЕХ-ны орнуудын хувьд шинэ оноо цар тахалтай холбоотой хөл хорио, локдаунтай хамт угтсан. Франц улс ЕХ-г тэргүүлэхдээөвөрмөц эхлэл тавьж, Еврокомиссоос ЕХ-ны улс орнуудад хандан 2050 он гэхэд нүүрсний эрчим хүчний хэрэглээнээс татгалзах бодлогыг танилцуулснаар ажлаа эхлүүлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ЕХ-ны сангаас цөмийн эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг санхүүжүүлэх удаан хугацааны зорилт тавьснаа танилцуулсан байна. Түүнчлэн эрчим хүчний зөв зохистой хэрэглээнд шилжих үйл явцыг зохицуулах ажлын эхлэлийг тавихаа мэдэгджээ. Эммануэль Макрон “2022 он Европ тивийн хувьд өөрчлөлт шинэчлэлтийн он байх болно” гэдгийг тодотгон хэлжээ. Франц улс ирэх хагас жилийн хугацаанд ЕХ-г тэргүүлэн ажиллахдаа “Сэргээн босголт, хүч, эв нэгдэл” гэсэн уриа дэвшүүлсэн байна.