ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.03/ Наран ургах, шингэх 08:42-17:11

Зурхай

2022.01.03, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1. ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.03, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.42-17.11

Үс засуулбал: Нас ахар болно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.