Эрүүл мэнд

Covid-19-ийн халдвар дэлхийн 50 улс оронд бүртгэгдээд байна. Монгол улсад бүртгэгдээгүй. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авчээ. Налайх дүүрэг, Орхон аймагт тусгаарласан нийт дөрвөн тохиолдлоос COVID 19-ийн халдвар илрээгүй байна. Мөн БНСУ-д амиа алдсан Монгол залуугийн оношийг Солонгосын талаас манайд албан ёсоор ирүүлсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалттай холбоотой мэдээллийг өгснөөс хойш 24 цагийн дотор буюу өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар дэлхийн таван тивийн 48 оронд өвчлөл бүртгэгдлээ. Өөрөөр бол хоногийн дотор 9 оронд шинээр халдвар илэрсэн байна. Үүнээс гадна БНСУ болон Япон, Хятад улсуудад өвчлөл нэмэгдэж их уурхай нь хаанаас гэдэг нь тодорхойгүй байгаа тул тархалтын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэлээ.

КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТ 24 ЦАГИЙН ДОТОР ДЭЛХИЙН 9 ОРОНД НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

Харин манай улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар 302 хүнийг ажиглалтад аван биеийн байдлыг хянаж байна. Иргэдийн биеийн байдлыг ажиглах,  тусгаарлах гэдэг хоёр өөр ойлголт гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Ажиглалтад байгаа 302 иргэнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй БНХАУ д айлчилсан нислэгийн баг болон бусад 41 хүнийг тусгаарлаж байгаа гэнэ. Зарим иргэдийн тухайд ажиглалтад авах тусгаарлах ажилд хүндрэл учруулж байгааг хэлж байна

 

БНСУ-Д НАС БАРСАН МОНГОЛ ИРГЭНИЙ ҮХЛИЙН ШАЛТГААН ЭЛЭГНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ БАЙЖЭЭ

 

БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг манай улсад албан ёсоор мэдэгджээ. Тус иргэн коронавирусийн халдвараар биш элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын дунд болоод эмнэлэгт халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон сануулж байгаа юм байна. Манай улсын тухайд засгийн газар улсын онцгой комисс ээлжит болон ээлжит бусаар 7 удаа шуурхай хуралдсан. Улмаар голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж гарах зардлыг хувь хүн өөрөө төлөхөөр шийдвэрлээд байна.

 БНХАУ-Д АЙЛЧЛААД ИРСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН НИСЛЭГИЙН БАГИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ