Эрүүл мэнд

ЭМЯ: Монгол Улсын иргэн, 35 настай О элэгний архаг үрэвсэлтэй. БНСУ-ын эмнэлгээр эмчилгээ хийлгэж хэд хоног явсан. Энэ үедээ халдвар авсан гэж үзэж байна. Цуг байсан хүмүүсээс нь илрээгүй.

БНСУ-д 35 настай Монгол улсын иргэнээс коронавирус илэрсэн. Энэ хүн 2-р сарын 12-ны өдөр БНСУ-д очсон байна. Элэгний хүнд өвчтэй тул эмнэлгүүдээр явж шинжилгээнд хамрагдах үедээ коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна. Монголд түүнтэй хамт байсан эгч, эхнэрээс нь шинжилгээ авахад халдваргүй болох нь тогтоогджээ. Коронавирусын халдвар илэрсэн Монгол улсын иргэнийг тусгаарласан байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ