Европын орнуудад цар тахлын 3 дахь тун вакциныг хийж эхэллээ

Ковид-19 /дэлхий/

Европын улс орнуудад цар тахлын эсрэг бустер тун буюу коронавирусний эсрэг 3 дахь тун вакциныг хүн амдаа хийж эхэллээ. ДЭМБ-аас улс орнуудад вакцинжуулалтын үйл явц харилцан адилгүй явагдаж байгаагаас шалтгаалан бустер вакцины тарилгыг хойшлуулах хүсэлт тавьж байсан ч Европын орнууд хүн амдаа 3 дахь тун вакциныг хийж эхэлсэн байна. 

Итали улс коронавирусний эсрэг 3 дахь тун вакциныг дархлаа сэргээх нэмэлт тунгийн зориулалтаар эхний ээлжинд хорт хавдраар шаналж байгаа мөн дархлааны систем нь унасан өвтөнүүдийг хамруулахаар болжээ.

Цар тахлын эсрэг 3 дахь тунг эхний ээлжинд 3 сая иргэндээ хийж, улмаар зорилтот  бүлгийн хүмүүс, өндөр настнуудад хийхээр төлөвлөөд байна. Их Британид мөн даваа гарагаас эхлэн коронавирусний эсрэг бустер тунг 50-иас дээш насны иргэддээ хийж эхэлжээ.

Франц улс эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэгдсэн шинэ хууль тогтоомж батлахаар тогтож, ирэх 10-р сарын 13-нд сайд нарын зөвлөлөөр оруулан хэлэлцэхээр төлөвлөж байна. Тэгвэл энэ хооронд Германы BioNTech компани Америкийн Пфайзер компанитай хамтран 5-11 насны хүүхдүүдэд зориулсан цар тахлын эсрэг шинэ вакцин гарган туршсанаа амжилттай болсон талаар мэдээлжээ.