Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг зээлийн батлан даалтын сангаас гаргах асуудлыг судалж байна

Засгийн газар

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс 10 их наяд төгрөгийн цогц арга хэмжээнээс 2 их наядыг ипотекийн зээлийн санхүүжилтэд гаргахаар шийдвэрлэсэн. Ингэснээр ипотекийн зээлд жилдээ 350-400 тэрбум төгрөгийн санхүүжилт гардаг байсан бол ирэх гурван жилд 700-800 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр ипотекийн зээл гаргах юм. Үүнээс гадна зээл хүсэгч иргэдийн гол асуудал болсон урьдчилгаа төлбөрийн дарамтыг бууруулах үүднээс зээлийн батлан даалтын сангаас 30 хувийн 15 хувийг санхүүжүүлдэг байх асуудлыг судалж байгааг салбарын сайд онцоллоо.

 Оны эхнээс ипотекийн зургаан хувийн зээлийг 3944 хүн авч 271  тэрбум төгрөгийн зээл гарчээ. Энэ нь оны эхний хагас гэхэд бүтэн жилийн санхүүжилттэй тэнцэх хэмжээний зээл гэдгийг салбарын сайд онцоллоо. Ипотекийн зээлийн санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн хэдий ч зээл олголтыг эрэлт нийлүүлэлтдээ үндэслэн олгоно гэдгийг хэлж байна.