Меган Маркл хүүхдийн ном бичжээ

Энтертэйнмент

Их Британийн ханхүү Харригийн эхнэр, Сассексийн ахайтан Меган Маркл хүүхдэд зориулан ном бичжээ. Түүний “Вандан” нэртэй номонд эцэг хүүгийн хоорондын харилцааны талаар өгүүлдэг байна. Ном ирэх сард худалдаанд гарах гэнэ.

Меган Марклын хүүхдэд зориулсан номыг Random House хэвлэлийн компани гаргаж, номын зургийг зураач Кристиан Робинсон гүйцэтгэжээ. Номын нээлт ирэх 6-р сарын 8-нд болж, Меган номоо аудиоформатаар өөрөө уншиж танилцуулах юм байна. Ном бичих болсон талаараа ярихдаа Меган: -Би Арчи хүүгээ төрүүлсний дараа “Аав нарын баяр”-аар нөхөртөө зориулж шүлэг бичсэн юм. Улмаар энэ шүлгээ үргэлжлүүлэн бичиж, хүү аав хоёрын харилцааг буулгасаар ном болж хувирсан гэжээ. Меган Маркл удахгүй дахин үрийн зулай үнэрлэж гэж байгаа. Арчигийн охин дүү нь ирэх зун мэндлэх юм.