Л.ЭНХ-АМГАЛАН: “Би уучлал гуйх зүйл хийгээгүй, намайг шүүхэд өгч байгаа бол би бас өгнө”

Боловсрол

МҮИС Боловсролын сайдыг уучлал гуйхыг шаардаж, шүүхэд өглөө.

Энэ сарын 26 ны өдөр Боловсролын сайд мэдэгдэл хийхдээ,

Монголын үндэсний их сургууль, Монгол Улсын их сургуулийг андууран элсэх тохиолдол гарсаар байгааг хэлсэн. Тиймээс Үндэсний их сургууль нэрээ улс буцаан авах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл тус сургуулийн зүгээс салбарын сайдыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Учир нь шинэ хичээлийн жил эхэлж их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд үндэсний гэх нэр ашиглан луйвар хийж байна гэсэн нь салбарын сайдын хувьд маш бүдүүлэг үйл явдал

гэлээ 

2017 онд Монголын үндэсний их сургуулийн нэршил дээр шүүхийн маргаан үүсч байжээ. Уг маргаан сургуулийн талд шийдэгдэж нэршлийн асуудлыг эцэслэсэн байна.

1998 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн нэр төрд халдаж, үе үеийн төгсөгчдийг дорд үзсэн тул нэр төрөө сэргээлгэж, уучлал гуйлгахын тулд ийнхүү шүүхэд хандаж байна гэсэн юм.

Харин

Боловсролын сайдын зүгээс дээрх асуудалд уучлал гуйх шаардлагагүй гэлээ. Монголын үндэсний их сургууль гэх нэрийг төр авахын тулд тус сургуулийг мөн шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Монгол Улсын үндэсний их сургууль нь Монгол Улсын их сургуультай ижил нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг салбарын сайд хэллээ.

Учир нь энэ нэр нь улсын өмч болохоос хэсэг бүлэг хувийн компанийн эзэмшил биш гэдгийг тэрээр онцоллоо.