Багш: Хичээлийн хоцрогдлыг арилгах нь бидний эн тэргүүний зорилт

Боловсрол

Мэдлэгийн хоцрогдлыг арилгах нь  БГД-ийн 141-р лаборатори сургуулийн энэ хичээлийн жилийн гол зорилго нь юм. Багш нар хүүхдүүд аль хичээл дээр илүү хоцрогдолтой явж байгааг тогтоож, хоцрогдолтой хичээлийн танхимаар ороод явах төлөвлөгөөг боловсруулжээ. Ингэхийн тулд судалгааг маш сайн хийдэг байна. 

Тус сургуульд 3 мянга гаруй сурагчидтай. Хоёр ээлжээр энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулна.  Ингээд ЕБС-ийг анхлан суралцаж байгаа сурагчдын ийнхүү сэтгэгдлээ илэрхийллээ.

Энэ хичээлийн жилийн онцлог нь бага ангийн сурагчид өдөрт 2 цаг танхимаар хичээллэнэ. Мөн 5 хоног хичээллээд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 9 хоног онлайнаар хичээлээд явах юм аа.