Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад угаартсан иргэдийн тоо, дуудлага 70 хувь буурчээ

Нийгэм

“Яндангаа хөөлье” аяны үр дүнд энэ өвөл угаартсан иргэдийн тоо, дуудлага мэдээлэл 70 хүртэл хувиар буурсан гэдгийг албаныхан хэлж байна. Цар тахлын энэ хүнд үед таван толгой түлш компанийн ажилчид вакциндаа хамрагдан, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажил үүргээ гүйцэтгэж байна.  Иргэд залхуудаа бус, ханан пийшингээ хэрхэн зөв хөөлөх талын мэдлэг дутмаг, эсвэл ганц бие өндөр настай иргэдэд туслах хүн байдаггүй зэрэг асуудлаас үүдэн угаартах эрсдэл үүсдэг гэсэн юм.


Тиймээс таван толгой түлш компанийнхан янданг хөөлж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна, утаа мэдрэгч ажиллаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.  Яндангаа хөөлье аяны хүрээнд хороо бүрт өдөрт 5-10 айлийн янданг хөөлж байгааг таван толгой түлш компаниас мэдээллэж байна.  Ингэхдээ мэдээлэл судалгаанд үндэслэн өөрөө яндангаа хөөлөх боломжгүй ам бүл цөөтэй, өндөр настай иргэдийг сонгон очиж байгаа гэлээ. Мөн 70119400 утсанд ирсэн дуудлагын дагуу очиж үйлчилж  байгаа гэсэн юм.