Парисын дор жижиг оврын онгоц осолджээ

Үйл явдал

Францын нийслэл Парис хотын дор, Шарль де Голлийн нэрэмжит нисэх буудлаас холгүй аяллын жижиг оврын онгоц унаж осолджээ. Ослын улмаас 4 хүн амиа алдсан байна.

 Парис хотын дорх Сент-Патус гэх газар Робин DR-400 загварын жижиг оврын онгоц унаж осолджээ. Ослын улмаас онгоцонд явсан 4 хүн газар дээрээ амиа алдсан байна. Аяллын жижиг оврын онгоц орон нутгийн цагаар өдрийн 13 цагт Бове гэх газраас хөөрч, улмаар 365 метрийн өндөрт гарч, цагт 203 км-ийн хурдтайгаар нисч яваад хөөрснөөсөө хойш 23 минутын дараа осолджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Ослын газарт аврагчид ажиллаж байна.