ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.04.13/ Наран ургах, шингэх 06:40-19:14

Зурхай

2023.04.13, ПҮРЭВ ГАРАГ | ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2023.04.13, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.40-19.14

/Хүний үс/

Үс засуулбал  алдар төгс жаргалан болох.

/хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд маш сайн.

ОДНЫ ТОХИОЛ

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

ШҮТЭЭН БАРИЛДЛАГА   

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.