ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.25/ Наран ургах, шингэх 08:40-17:04

Зурхай

2022.12.25, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 2. ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.25, Ням гараг

Наран ургах шингэх: 08.40-17.04

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.