Архив...

Эдийн засаг

Зээлийн шаардлага хөнгөрөхөөс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих гол бодлого нь арилжааны банкны зээлийн хүүг бууруулах. Яг энэ ажлыг хийхээр Улсын их хурал стратеги батлаад байгаа. Төлөвлөгөө ёсоор бол ирэх дөрвөн жилд зээлийн хүү дөрвөн хувиар буурах юм. Тэгвэл Банкнуудын холбооны зүгээс энэ жилдээ хүү бууруулах боломж байхгүй. Харин ирэх гурван жилд нөөц бололцоо дайчилна гэдгийг онцоллоо.

УИХ ээлжит бусаар хуралдаж өнгөрсөн сард зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөө баталсан. Улмаар арилжааны банкны зээлийн хүүг жилд нэг хувиар буюу дөрвөн жилд дөрвөн хувиар бууруулах тооцоог гаргасан.

Харин энэ онд зээлийн хүү одоо байгаа түвшнээс буурах боломжгүйг банкуудын холбооны гүйцэтгэх захирал хэллээ. Учир нь эдийн засаг хүндэрч арилжааны банкуудын чанаргүй зээл өссөн гэдгийг онцоллоо. Энэ онд зээлийн хүү буурахгүй ч ирэх гурван жилд дөрвөн хувиар бууруулахаар ажиллана гэлээ