ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.11.23/ Наран ургах, шингэх 08:10-17:07

Зурхай

2022.11.23, ЛХАГВА ГАРАГ. БИЛГИЙН ТООЛЛЫН 30. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.23, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.10-17.07

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.