ЗЕЛЕНСКИЙ: Хэрвээ Украин НАТО-д дайнаас өмнө элссэн бол дайн гарахгүй байсан

Улс төр

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский: -Хэрвээ Украин улс НАТО-д дайнаас өмнө нэгдэж, эгнээнд нь элссэн бол энэ дайн гарахгүй байсан... гэсэн мэдэгдэл хийжээ.  

Зеленский энэ талаар мэдэгдэхдээ НАТО, Украиныг эгнээндээ цаг тухайд нь нэгтгэх асуудалд шийдвэртэй хандаагүй нь нэг талаар дайн гарах, дайн дэгдэх шалтгаан болсон гэдгийг хэлсэн байна.

Аюулгүй байдал, Орос-Украины хямрал, Украины дайн, Европын институтууд Украины дайнаас сэргийлэх шийдвэртэй алхам авч чадаагүй зэргийн талаар ерөнхийлөгч Зеленский Францын оюутнуудтай хийсэн видео, онлайн уулзалтын үеэр ярилцсан байна.

Украины ерөнхийлөгч оюутнуудтай видео форматаар ярилцахдаа албан ёсны байхыг хүсээгүй, харин шууд л амьд яриа өрнүүлсэн байна. Зеленский оюутнуудад хандан өөрөө эхэлж асуулт тавьж, харилцан ярилцаж байжээ.

Тэдгээр асуултын дунд Украин болон Умард Атлантын цэргийн эвслийн харилцааны талаарх асуулт багтаж Зеленский:

-Олон жилийн туршид Европын тал Украиныг НАТО-д элсүүлэх асуудлаас болгоомжилсоор ирсэн. Хэрвээ Оростой дайтвал тэд Оросын эсрэг дайтах болно гэж үзэж байсан. Гэхдээ ОХУ-ын эсрэг үү? гэж дахин асуумаар байна. Уг нь бол Украины төлөө биш гэж үү? Тиймээс НАТО-ийн үндсэн үүрэг чиглэлийг асуумаар байна...

гэх зэргээр оюутнуудтай ярилцсан байна. 

Зеленский ингэж ярилцах үеэрээ: -Хэрвээ Украин улс НАТО-д дайнаас өмнө элсчихсэн байсан бол энэ дайн гарахгүй байсан...гэдгийг тодотгон хэлжээ.

Украины дайн дэгдээд өнөөдөр 2 сар хагасын хугацаа өнгөрөөд байна. Оросууд, тэд зөвхөн цэргийн объектуудыг онилж байгаа гэж мэдэгдэж байгаа ч өнөөдөр Оросын пуужингуудУкраины иргэний объект, дэд бүтэц дээр тусч, бүхэл бүтэн хотуудыг сүйтгэж байна.