McDonald’s түргэн хоолны сүлжээ Орос дахь үйл ажиллагаагаа зогсоолоо

Улс төр

Америкийн түргэн хоолны McDonald’s сүлжээ ресторан Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргажээ. Энэ дагуу Орос дахь McDonald’s-ын 850 гаруй салбар түр хугацаагаар хаагдаж байна. 

McDonald’s компани Орос дахь салбаруудад ажиллаж байсан 62 мянган ажилтнаа дэмжиж, нөхөн олговор төлөхөө мэдэгджээ. Түүнчлэн McDonald’s орон нутгийн нийлүүлэгч, хамтрагч, түншүүдтэйгээ түр хугацаагаар гэрээгээ цуцалж байна. Тэдгээрийн нэг нь Оросын “Мираторг” хөдөө аж үйлдвэрийн холдинг юм.

McDonald’s салбаруудаа хааж байгаатай холбоотойгоор “Мираторг” компани өөрийн гэсэн бургер, түргэн хоолны газруудаа тэлэхээр болжээ. Түүнчлэн дэлхийд алдартай Starbucks сүлжээ мөн Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байна. Оросод нийтдээ Starbucks –ын 130 гаруй сүлжээ байдаг юм. Эдгээр компаниудаас гадна Америкийн Pepsi болон Coca Cola компаниуд Оросын зах зээлээс гарч байна.