Хүүхдийн вакцинжуулалтын асуудлыг судалж байна

Нийгэм

Зарим улс оронд хүүхдийн вакцинжуулалтыг эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ДЭМБ-аас хүүхдийн вакцинжуулалтыг зөвшөөрсөн. Энэ дагуу манай улс 12-17 насны хүүхдүүдийг вакцины хоёр тунд хамруулаад байгаа юм. Вакцинжуулалтад хамрагдах хүүхдийн идэвх ч өндөр байсан. Харин дараагийн бүүстер тун хийх асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэж ЭМЯ-наас мэдэгдлээ. 

Манай улсад 12-17 насны 290 гаруй мянган хүүхэд бий. Эдгээрийн дийлэнх нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсныг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа.

ДЭМБ-ын зөвлөснөөр энэ насны хүүхдүүдийг манай улс файзер вакцинд хамруулсан. Өнгөрсөн зун хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байсан бол намраас вакцины үр дүн гарч халдварт өртөж буй иргэдийн дундах хүүхдийн эзлэх хувь буурсан юм.

Харин 11-ээс доош насны хүүхдүүдээ ханиадны вакцинд хамруулсан. Энэ нь мөн л халдварын хүндрэлээс сэргийлэх боломж гэж үзсэн.

Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа энэ үед хүүхдүүдийн вакцинжуулалтын асуудал яригдаж эхэллээ. 17 хүртэлх насны хүүхдүүдээ вакцинжуулах асуудал судалгааны шатанд явж байгааг эрүүл мэндийн сайдын зөвлөх хэлж байна. 

Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5000 гаруй хүний 867 нь хүүхэд байна. Цаашид хүүхдүүдээ Омикроны халдвараас сэргийлэхэд вакцинжуулалт үр дүнгээ өгнө гэж албаныхан харж байгаа юм.

Өнгөрсөн зургаадугаар сарын мэдээнд өдөрт бүртгэгдэх тохиолдлын 30 орчим хүүхдийн хүүхдийн халдвар эзэлж байсан тооцоолол бий. Харин вакцинжуулалтыг эхлүүлснээр энэ тоо эрс буурсныг эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ.