Алматы хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа боллоо

Үйл явдал

Казахстаны эрх баригчид иргэдийн жагсаал цуглаан, үймээн самуун хамгийн өргөн хүрээнд явагдсан Алматы хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ.

Алматы хотын гудамжнаа цэргийн техник, хуягт машин гаргаж, үймээн самууныг газар авхуулалгүй дарах нь ажиллагааны гол зорилго байжээ. 

Казахстаны нийслэл байсан энэ улсын томоохон хотод иргэдийн жагсаал цуглаан, олныг хамарсан эмх замбараагүй байдал хамгийн өргөн хүрээг хамарсан юм. Алматы хотын төв гудамжинд жагсагчид эмх замбараагүй байдал дэгдээн, дэлгүүр хоршоо, банкны салбаруудыг тонон дээрэмдэж, гудамж талбайд хаалт босгон, дугуй шатаан үймж байжээ. Улмаар хотын захиргааны байр луу халдан шатааж, дээрэм тонуул газар авсан байна. Энэ бүхнийг таслан зогсоох зорилгоор терроризмын эсрэг ажиллагаа явуулж, хотын гудамжнаас жагсагчдыг тараах зорилгоор цэргийн хуягт техник гаргажээ. Тусгай хүчнийхэн жагсагчдыг тарааж хотод хөл хорионы журам тогтоосон байна.