Брузги дахь хилийн бүсэд дүрвэгсэд үлдээгүй байна

Үйл явдал

Беларусийн Польш улстай залгаа Брузги дахь хилийн бүсэд байсан гадны цагаач дүрвэгсэд хилийн хяналтын цэгийг орхин явцгаажээ. 

Польшийн эрх баригчид Брузги-Кузница дахь хилийн бүс дагуу, хилийн торны цаана майхан хатган өдөр хоногийг өнгөрүүлж байсан цагаач дүрвэгсэд хил орчмын нутгийг орхин явсан болохыг батлан мэдээлжээ. 

Польшийн хилчид, цагдаагийн албаныхан хилийн бүс дэх дүрвэгсдийн эзлээд байсан нутаг эзгүйрсэн болохыг харуулсан видео бичлэг үзүүлжээ. Хэдийгээр дүрвэгсэд Брузги-Кузница дахь хилийн бүсийг орхин явсан ч Беларусийн талаас Польшийн нутаг руу хууль бусаар нэвтрэхийг завдсан тохиолдол гарсаар байна.

Польш улс 11-р сарын 21-нээс буюу маргаашнаас эхлэн Беларусьтай залгаа Кузница хилийн хяналтын цэгээр дайрдаг төмөр замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоохоор шийджээ.