Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг 12-р сарын 31-ний өдөр хүртэл суналаа

Засгийн газар

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа учраас одоогийн байгаа аюулын улбар шар түвшинг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж засгийн газар үзсэн байна. 

Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг 12 сарын 31-ний өдөр хүртэл суналаа. Энэ хугацаанд Чингис хаан нисэх онгоцны буудлаас бусад боомт, улсын хилээр иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар тогтож байна.