Соёлын өвийг гадны иргэдийн захиалгаар хулгайлж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ 

Эрх зүй

Өвөрхангай аймаг дахь хийдээс бурхан хулгайлсан этгээдүүд өмнө зургаан сүм хийдээс хулгай хийсэн байжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд өнгөрсөн 9-ний өдөр хулгай орж Майдар бурхан гурав, Богд зонхов бурхан хоёрыг, өндөр гэгээн Занабазар бурхан нэг гээд нийт зургаан бурхан алдагдсан.  Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд бурхан шашны эд зүйл хулгайлах, түүхийн дурсгалт зүйлийг хууль бусаар хил гаргах, гадны иргэдэд дамжуулах зэрэг 25 гэмт хэрэг бүртгэгджээ.

Он гарснаас хойш соёлын өвийн эсрэг долоон гэмт хэрэг үйлдэгдсний дийлэнх нь гадны иргэдийн захиалгатай байгааг цагдаагийн байгууллага тогтоосон байна. 

Соёлын өвийн эсрэг гэмт гэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүд хамгийн сүүлд Өвөрхангай аймаг дахь хийдээс зургаан бурхан хулгайлсан нь тогтоогдсон байна. Тус этгээдүүд өмнө хулгайлах дээрэмдэх гэмт хэргээр удаа дараа ял шийтгүүлж байсан. Мөн Архангай, Өвөрхангай, Завхан аймаг болоод Нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүх хийдүүдээс 6 удаагийн үйлдлээр хулгай хийсэн байжээ.