Лэди Гагатай адилхан төрхтэй Йорданы таеквондоч цахим орчинд олны анхаарал татжээ

Спорт

26 настай Жуляна Ал-Садек Даваа гарагт Таеквондо төрлийн эмэгтэйчүүдийн 57-67 кг-ын ангилалд Бразилын тамирчин Милеа Титонели-тэй тулалдах үеэрээ олны анхаарал татжээ.

Лэди Гага-гийн фэн сайт Gaga daily дээр энэхүү Олимпын тамирчны зургийг твиттерт тавин дагагчдаасаа "Лэди Гага яагаад Олимпын наадамд байна вэ?" гэсэн тайлбартайгаар асуусан жиргээ явжээ. Энэ нь хэдэн мянган лайк, ретвит дагагчдаасаа авсан байна. Зарим нь тухайн хоёрын адилхан байгааг харьцуулан харуулсан олон зураг хуваалцжээ.

Нэг дагагч

"Харваас Грэмми, Оскарын шагнал хангалтгүй бололтой. Түүнд мөн Олимпын медаль хэрэгтэй байжээ"

гэсэн байна.

Gaga Daily фэн сайт мөн өөр талбарууд дээр байгаа мэт төстэй зургуудыг мөн оруулж "Яагаад Лэди Гага хийж чадахгүй гэж?" гэсэн байна.

Йорданы тамирчны хувьд 2018 оны Азийн наадам, 2017 оны Азийн танхимын тулааны урлагийн наадмаас тус тус алтан медаль хүртсэн амжилттай. Даваа гарагт өрсөлдөгч тамирчиндаа ялагдсан юм.