“Н.Түвшинбаяр Олимпийн хорооны ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлнэ гэсэн юм билээ”

Эрх зүй

Ч.Наранбаатар: "Олон улсын олимпийн хорооноос манайд гурван удаа бичиг ирүүлсэн. Тухайн бичигт асуудалд холбогдсон Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага тооц гэсэн байсан. Тэгээд манай гүйцэтгэл зөвлөл хуралдаад Н.Түвшинбаярыг түдгэлзүүлсэн."

Гэвч тэрээр өнгөрсөн 7 хоногт ажил дээрээ ирээд би ажлаа үргэлжлүүлж хийнэ гэсэн. Тэгээд Олилмпийн хорооны зарим и-майл хаягны нууц үг зэргийг солиод ОУОХ руу ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэх утга бүхий бичиг явуулаад, тамга аваад явсан. Хэрэв Н.Түвшинбаяр тамгаа авчирч өгөөд асуудлаа дуусахгүй бол Монгол улс энэ удаагийн олимпод ОУОХ-ны цагаан туган дор оролцоно. Цаашлаад ОУОХ-ны ёс зүйн хурлаар орно.