ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.06.06/ Наран ургах, шингэх 4:54-20:48

Зурхай

2021.06.06, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 26. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2021.06.06, Ням гараг
Наран ургах шингэх: 04:54-20:48
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.