Эдийн засаг

Монгол улс саарал жагсаалтад орох эсэхийг энэ сарын 18-нд шийднэ.  Манай улсын хувьд саарал жагсаалтад орж болзошгүй байна.  Учир нь арилжааны банкуудын эх үүсвэрээ бүрдүүлсэн байдал тодорхой бус бүрхэг байгаа нь асуудал үүсгэж магадгүй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа нь саарал жагсаалтад оруулах гол шалтгааны нэг болоод байна.  

Монгол улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас гаргадаг санхүүгийн саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн. Тэгвэл саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн гол шалтгаан нь арилжааны банкуудтай холбоотойг салбарын сайд болоод зарим гишүүд хэлж байгаа юм. Учир нь арилжааны банкууд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхдээ хууль бусаар буюу мөнгө угаах замаар нэмэгдүүлсэн байх магадлалтай гэж олон улсын аудитын байгууллага үзсэн байна. Тодруулбал 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрээ тайлагнаж чадахгүй байгаа нь саарал жагсаалтад оруулах эрсдэлийг үүсгэжээ. Хэрэв саарал жагсаалтад орвол манай улсад хэд хэдэн хүндрэлүүд үүсэх юм байна.

Энэ сарын 18-ны өдөр олон улсын байгууллагын хурал болж санхүүгийн саарал жагсаалтад манай улсыг багтаах уу үгүй юу гэдгийг шийдэгдэнэ. Манай улс уг жагсаалтад орох эрсдэл маш өндөр байгааг Сангийн сайд удаа дараа мэдэгдэхээс гадна орсон тохиолдолд маш хурдан гарах арга хэмжээг авч ажиллана гэлээ. Хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд алдаагаа засаж саарал жагсаалтаас гарах боломжтойг онцолж байсан юм.