“Спутник-В” вакцины татан авалт үйлдвэрлэгч талаас шалтгаалан хойшилжээ

Нийгэм

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ирэх сарын дунд үе гэхэд спутник вакцин орж ирэх магадлалтай” гэлээ. “Спутник-В” болон “Файзер” вакциныг архаг хууч өвчтэй иргэдэд хийвэл зохих заавартай тул татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг онцолсон юм.


Өнөөдрийн байдлаар халдварын нэн хүнд оноштой нас барсан иргэдийн дийлэнх нь элэг бөөрний архаг дутагдалтай, артерийн даралт ихэсдэг, чихрийн шижинтэй хүмүүс байгааг хэллээ.