Засгийн газар 6-р сарын 30-ны өдөр гэхэд зорилтот бүлгээ вакцинд хамруулж дуусгахаар төлөвлөжээ

Засгийн газар

Өнөөдрийн байдлаар 300 мянга орчим иргэнийг вакцинжуулаад байгаа бол 4-р сарын 2-ны өдөр 300 мянган тун вакцины татан авалт хийгдэх бол 4-р сарын дунд үе гэхэд дахин 300 мянга гаруй тун вакцин оруулж ирэхээр төлөвлөөд байна.

Вакцины татан авалтыг төлөвлөгөөний дагуу явуулснаар зургаан сардаа багтаад 2 сая иргэнийг бүрэн вакцинжуулна гэж үзсэн байна. Вакцины татан авалтад зориулан Олон улсын хөгжлийн ассоциациас 50.7 сая долларын нэмэлт санхүүжилт авахаар болж холбогдох байнгын ороогоор хэлэлцүүллээ.

Гишүүдийн зүгээс зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлэн вакцины татан авалт болоод хадгалалтын хүйтэн хэлхээний төхөөрөмжүүдийг хангалттай хэмжээнд бэлтгэх шаардлагатайг онцоллоо.