БНХАУ: Зочид буудал нурсны улмаас 17 хүн нас барж, эрэл хайгуулыг зогсоожээ

Үйл явдал

Хятадын зүүн хэсгийн зочид буудал нурсны улмаас амь нас нь хохирсон иргэдийн тоо 7 сарын 14-ний Лхагва гарагийн байдлаар 17-д хүрсэн байна.

Даваа гарагийн үдээс хойш Сижи Кайюан зочид буудал нурж, нуранги дорх бул чулуунаас 23 хүнийг татаж гаргажээ. Тэдгээрээс нэг хүн нь гэмтэж бэртээгүй, таван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Амь нас нь хохирсон иргэдийн ихэнх нь зочид буудалд буудалласан байсан.

Газар хөдлөлтийн аврах баг зэрэг 600 гаруй хүн, 120 автомашиныг нүүлгэн шилжүүлжээ.

Зочид буудал байрлах Сузоу хот бол Шанхайн ойролцоох Жиансу мужид байдаг.  Түүхийн сувгууд, Хятадын уламжлалт цэрцэрлэгүүдээс гадна бизнесийн гол төв гэдгээрээ нэртэй аялал жуулчлалын хот юм.

Мөрдөн байцаагчид нуран унасан шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна. Цагдаагийн албаныхан зочид буудлын хууль ёсны төлөөлөгчид, менежерүүд, барилгын байгууламж, зохиомж дээр ажилласан холбогдох хүмүүст зарлан дуудах бичиг хүргүүлжээ. Тэдгээрийн заримд эрүүгийн эрх зүйн арга хэмжээ авахаар саатуулах, хянан шалгах үе шатыг  эхлүүлсэн байна.

Сижи Кайюан зочид буудал нь 3 давхар, 54 өрнөөтэй, 2018 онд ашиглалтад орсон буудал байжээ.

Эх сурвалж: AP