ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.10.29/ Наран ургах, шингэх 07:32-17:40

Зурхай

2022.10.29, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.10.29, Бямба гараг

Наран ургах шингэх: 07.32-17.40

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.