ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.09/ Наран ургах, шингэх 05:39-20:17

Зурхай

2022.08.09, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.09, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.39-20.17

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.