Молдавын Ерөнхийлөгч асан Игорь Додоныг 72 цагийн хугацаатай саатуулжээ

Үйл явдал

Молдавын ерөнхийлөгч асан Игорь Додоныг 72 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнийг төрд тэрсэлсэн, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийг санхүүжүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига хээл хахуулийн хэрэгт буруутгаж байгаа юм. 

Молдавын хууль хүчнийхэн экс ерөнхийлөгчийн гэрт нь үзлэг нэгжлэг явуулжээ. Энэ үеэр гудамжинд нь Додоныг дэмжигчид жагсаал хийсэн байна. Игорь Додоны тэргүүлж байсан социалист нам болж байгаа үйл явцыг “сөрөг хүчинтэй тэмцэх гэсэн улс төрийн хямдхан шоу” гэж нэрлэжээ. Молдавын экс тэргүүн түүнд тулгаад байгаа хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байна.