Финлянд Улс НАТО-д элсэх хүсэлтээ хүргүүлнэ 

Улс төр

Финлянд улс НАТО-д элсэн хүсэлтээ ирэх долоо хоногийн дундуур Умард Атлантын цэргийн эвсэлд өргөн барихаар шийдвэрлэжээ. Энэ талаар Финляндын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто мэдэгдлээ.

Финлянд улс НАТО-д элссэнээр улсынхаа аюулгүй байдлыг хамгаалаад зогсохгүй мөн эвслийн байр суурийг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж байна. Тиймдээ ч хэрвээ Финлянд улс НАТО-д элсэх албан ёсны хүсэлтээ гаргавал Умард Атлантын цэргийн эвсэл Хельсинкиг таатай хүлээн авна гэдгийг энэ байгууллагын тэргүүн Йенс Столтенберг хариу мэдэгджээ.

Финляндын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар улсынх нь хүн амын 4/3% нь НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Финляндын иргэд Умард Атлантын эвсэлд нэгдэх нь улс орных нь аюулгүй байдлын баталгаа гэж харж байгаа юм. НАТО-ийн тэргүүн Финлянд улсыг эгнээндээ нэгтгэх үйл явцыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.