ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.05.08/ Наран ургах, шингэх 05:24-20:14

Зурхай

2022.05.08, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2022.05.08, Ням гараг

Наран ургах шингэх: 05.24-20.14

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.