ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.05.06/ Наран ургах, шингэх 05:27-20:11

Зурхай

2022.05.06, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.05.06, Баасан гараг

Наран ургах шингэх: 05.27-20.11

Үс засуулбал: Эд, мал арвижна

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.