Элон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдан авлаа

Технологи-360

Элон Маск Даваа гарагт Twitter Inc-ийг 44 тэрбум ам.доллараар бэлнээр төлж худалдаж авах гэрээг амжилттай байгуулж чадлаа. Ингэснээр дэлхийн лидерүүдээс эхлээд хэдэн сая хэрэглэгчтэй сошиал медиа платформын хяналт дэлхийн хамгийн баян хүн рүү шилжиж байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий сошиал платформ болох 16 жилийн түүхтэй Твиттерийн хувьд маш чухал, сорилтын үе тохиож байна. Өөрийгөө "үг хэлэх эрх чөлөөг эрхэмлэгч" хэмээдэг Элон Маск Twitter-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Мөн тэрээр твиттерийн жиргээг эрэмбэлэх алгоритм нь олон нийтэд нээлттэй байх ёстой, сурталчилгаа явуулдаг корпорациудын эрх мэдэл нь хэт их байна зэргээр шүүмжилдэг.

Твиттерт хувь эзэмшдэг Boyar Value группын гүйцэтгэх захирал Жонатан Бояр "Хэрвээ компанид өөрчлөлт хийх хангалттай хугацаа өгсөн бол бид Маскийн саналаас хамаагүй их зүйлийг хийх байсан" гэжээ. Гэсэн хэдий ч тэрээр "Хэрэв олон нийтийн зах зээл компанийг зохих ёсоор үнэлэхгүй бол худалдан авагч нь эцэстээ үнэлэгдэнэ" гэж нэмж хэлсэн байна.

Элон Маск Твиттерийг худалдан авсан алхам нь нөлөө бүхий хэвлэл мэдээллийн платформыг тэрбумтнууд худалдаж авдаг жишиг тогтоосон явдал болж байна. Өмнө нь 2013 онд Жефф Безос Вашингтон Постыг худалдаж авсан юм. 

Даваа гарагт Твиттерийн хувьцааны ханш 5.7%-иар өсч 51.70 ам.долларт хүрч хаагдсан байна.