Элон Маск ямартаа ч Twitter-ийн Удирдах зөвлөлд орохгүй гэдэг нь тодорхой боллоо

Технологи-360

Элон Маск Твиттерийн удирдах зөвлөлд орохоо больсон гэж Твиттерийн гүйцэтгэх захирал Параг Агравал компанидаа илгээсэн захидалдаа мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Агравал нь Твиттерийн хувьцааны 9.2 хувийг худалдаж авсан Маскийг ТУЗ-д томилогдоно гэж байсан ч Маск одоо энэхүү зөвлөлд орохоос татгалзахаар шийдсэн байна.

Элон удирдах зөвлөлд орохгүй гэдгээ мэдэгдэхдээ, би энэ шийдвэрээ хамгийн зөв гэж үзэж байна гэжээ. 

Твитерийн гүйцэтгэх захирал Агравал:

"Манай ТУЗ-д байгаа эсэхээс үл хамааран бид хувьцаа эзэмшигчдийнхээ саналыг үргэлж үнэлж ирсэн, цаашид ч үнэлнэ. Элон бол манай хамгийн том хувьцаа эзэмшигч,  бид түүний санал хүсэлтэд үргэлж нээлттэй хэвээр байх болно"

гэж цааш бичжээ.

Нэмэлт мэдээлэл дуулгахад, Элон Маскийн Твиттер дэх хувьцаа 2.89 тэрбум долларын үнэтэй юм байна.