ЕХ нь Украинд үзүүлэх цэрэг, батлан хамгаалахын тусламжийн хэмжээгээ 2 дахин нэмэгдүүллээ

Улс төр

ЕХ, Украинд үзүүлэх цэрэг, батлан хамгаалахын тусламж дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлж, 1 тэрбум еврод хүргэхээр тогтжээ.

Энэ талаар ЕХ-ны гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр хэлэлцэн тогтсон байна. 

Брюссель хотноо болсон ЕХ-ны гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр Украинд үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар хэлэлцжээ. ЕХ-ны сайд нарын зөвлөлийн хуралдааны үеэр Украинд үзүүлэх батлан хамгаалахын тусламж дэмжлэгээ дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ЕХ өмнө нь Украинд 500 сая еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэн өнгөрсөн 2-р сарын сүүлээр эхний ээлжийн 300 сая еврогийн тусламжийн мөнгөөшилжүүлсэн юм. ЕХ-ны зүгээс Украин дахьэнхтайван байдлыг дэмжих зорилгоор хамтарсан механизм боловсруулан ажиллаж, ЕХ-ны зүгээс макро-санхүүгийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.