Испани Улс ЕХ-ны орнуудад байгалийн хий нийлүүлэх боломжтой

Үйл явдал

Испани улс ЕХ-ны орнуудад байгалийн хий нийлүүлэх шинэ тээврийн гол зангилаа улс орон болох боломжтой. ЕХ-ны зүгээс Оросын эсрэг тавьсан хоригоос шалтгаалан 2030 он гэхэд Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат бус болох зорилт тавиад байгаа юм. 

Испани улсад Европын шингэрүүлсэн хийн хадгалах байгууламжийн 45% нь байдгаас гадна дахин хийжүүлэх станцын нийт хүчин чадлын 3/1 нь байдаг юм. Испанийн эрчим хүчний салбарын албаны хүний мэдэгдэж байгаагаар Испани дахь түлш, эрчим хүчний систем олон төрөлт эх үүсвэрт нийцэх уян хатан үйл ажиллагаатай. Бид янз бүрийн эх үүсвэрээс хий авч, түүнийгээ боловсруулах, олон төлөвт байдалд хувиргах хүчин чадалтай. Өнгөрсөн онд Испани улс дэлхийн 14 улс орноос байгалийн хий авч хадгалах байгууламжууддаа нөөцөлсөн. Түүнчлэн Францтай холбогдсон хоёр хийн хоолойтой гэнэ.