В.Зеленский цэргүүдээ эргэж очин, тэдний заримд “Эх орны төлөө” одон медаль гардууллаа

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт Киев хот дахь цэргийн эмнэлэгт очин, эх орноо хамгаалан тулалдаж, гэмтэж шархадсан цэргийн албан хаагч нараа эргэжээ. Зеленский нийслэл Киев хотын гудамжаар явж, нөхцөл байдалтай мөн танилцсан байна. 

Владимир Зеленскийн хотын гудамжаар яваа болон эмнэлэгт цэргүүдээ эргэж очин, тэдэнд “Эх орны төлөө” одон медаль гардуулж байгаа бичлэгийг Украины Ерөнхийлөгчийн албаны сайтан дээр байрлуулжээ. Зеленский эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цэргийн албан хаагч нараа эргэж очих үеэрээ хурдан эдгэрч тэнхрэхийг хүсч, тэдний заримд баатарлаг гавьяаных нь төлөө одон медаль гардуулжээ.

Украины ерөнхийлөгчийг энэ үеэр ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч Андрей Ермак, хэвлэлийн албаны дарга Сергей Никифоров болон бусад албаны хүмүүс дагалдан явжээ. Киев хотын цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цэргүүдийн дийлэнх нь Гостомель болон Ирпенд явагдсан цэргийн ажиллагааны үеэр гэмтэж шархаджээ.