Роман Абрамовичийн эсрэг Их Британийн засгийн газраас хориг тавьжээ

Улс төр

ОХУ-ын тэргүүн баячуудын нэг болох Роман Абрамович Барууны улс орнуудын зүгээс Оросын эсрэг тавьсан хоригоос мултарч чадсангүй. Түүний эсрэг Их Британийн засгийн газраас хориг тавьжээ. 

Роман Абрамович болон Оросын өөр 6 тэрбумтны эсрэг Их Британийн засгийн газраас хориг тавьж, тэдний Британи дахь өмч хөрөнгийг битүүмжилснээс гадна нэвтрэх эрхийг нь ч хязгаарлажээ. Британийн хөлбөмбөгийн Премьер лигийн хамгийн шилдэг багийн нэг болох Челси клубыг эзэмшигч Абрамович өнгөрсөн долоо хоногт хөлбөмбөгийн клубээ зарах тухайгаа мэдэгдсэн юм.

Роман Абрамовичтай хамт түүнчлэн Оросын аж үйлдвэрлэгч Олег Дерипаска, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин зэрэг олигархууд хоригт нэр нь багтсан байна. Тэдэнд Британийн хувь хүн болон компаниудтай бизнес, ажил хэрэг явуулах эрхийг нь хязгаарлажээ. Тэгвэл Абрамовичийн эзэмшилд байдаг 500 сая долларын үнэ бүхий Mi Solaris тансаг зэрэглэлийн далбаат хөлгийг мөн битүүмжлэгдэхээс сэргийлэн Испанийн Барселоны боомтыг орхин явсан байна.