ЕХ дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа дүрвэгсдийн хямралд орохоор байна

Улс төр

ЕХ ойролцоогоор таван сая Украин иргэнийг хүлээн авахад бэлдэх шаардлагатай талаар холбооны дээд төлөөлөгч Жосеп Боррел мэдэгдлээ.

2015-2016 оны үед Сирийн хямралаар 1.5 сая орчим дүрвэгчийг хүлээн авсан бол энэ удаад тэрнээс хэд дахин их байна гэв.

Боррелл хэлэхдээ, ЕХ хүмүүнлэгийн тусламж төдийгүй, дүрвэгсдийг хүлээж авахаар төлөвлөж буй Украинтай хиллэдэг ЕХ-ны орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд нөөцөө дайчлах ёстой гэдгийг санууллаа.

Мөн нэмэлтээр мэдээлэхэд, Ням гарагт НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Филиппо Гранди Украины 1.5 сая гаруй дүрвэгсэд 10 хоногийн дотор хөрш орнууд руу нэвтэрч, нөхцөл байдлыг "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт хамгийн хурдацтай явагдаж буй дүрвэгсдийн хямрал" гэж илэрхийлжээ.