АНУ-ын экс ерөнхийлөгч Трампын баг Капитолийн үймээнийг санаатай зохион байгуулсан уу?

Улс төр

АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын багийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн даваа Капитолийн гүвээн дээр дэгдсэн олныг хамарсан үймээнийг санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байна. 

Капитолийн гүвээн дээр болсон үймээн самууныг Трампын багийнхан санаатайгаар зохион байгуулж, гэмт хэргийн чанартай хуйвалдаан хийсэн гэж үзэж байна.

Энэ талаар 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон олныг хамарсан үймээний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тусгай ажлын хэсэг мэдээлжээ. Тэд мөрдөн шалгах ажлын дүнг танилцуулахдаа экс ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний хамтрагчид, багийнхан иргэдийг өдөөн турхирч, үймээн самуун зохион байгуулан, улмаар 2021 оны 1-р сард Капитолийн ордон руу халдах нөхцлийг бүрдүүлсэнд буруутгажээ. Энэ хэргийг мөрдөн шалгасан тусгай ажлын хэсгийн үзэж байгаагаар Трампын баг иргэдэд худал хуурмаг мэдээлэл өгч, муж тойргийн эрх баригчдад дарамт шахалт үзүүлсэн байна. Ажлын хэсэг мөрдөн шалгах ажлын албан ёсны дүгнэлтээ гаргаж, шүүхэд шилжүүлжээ.