Ковид-19

Манай улс Энэтхэг болон Турк улс руу дахин нислэг үйлдэхээр болж, эхний онгоц өнөөдөр өглөө нислээ. Мөн ОХУ-ын цэргийн сургуульд сурдаг 346 сонсогч эх орондоо ирсэн юм. Эдгээр сонсогчдын дунд халдвар авч эдгэрсэн болон ойрын хавьтлууд байгаа гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн юм. Тиймээс ирсэн даруйд нь тусгаарлан, бүх оюутнуудыг шинжилгээнд хамруулна гэсэн юм.

Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын хийсэн видео хурлын үеэр энэ асуудал яригдаж, улмаар Цэргийн сургуульд сурч байгаа сонсогчдыг эх оронд авчрахаар болсон. Тэгвэл өнөөдөр 346 сонсогч эх орондоо ирж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян дахь амралт сувиллын газар зэрэг тусгайлан бэлдсэн ажиглах байруудад шилжүүлсэн. Үүнээс гадна сонсогчдын дунд халдвар авч эдгэрсэн тохиолдлууд байгаа. Тиймээс өнөөдөртөө багтаан шинжилгээнд хамруулна гэсэн юм.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа долоо,тандалтын зорилгоор тав, Алтанбулаг боомтоор орж ирсэн 12 тээврийн жолооч зэрэг өчигдөр нийт 266 хүнээс шинжилгээ авчээ. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

119 тусгай дугаарын утсанд өчигдөр нийт 224 дуудлага мэдээлэл ирсэн байна. Мөн Шуурхай-119 апп 40 дуудлага, мэдээлэл ирснээс есөн тохиолдол нь гадаад улсаас холбогджээ. Энэ дагуу иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн ажилласан байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ