Ковид-19

Цар тахлын үеэр амны хаалт бидний амь насыг аврах хамгийн чухал хэрэгсэл болоод байна. Харин хавар ирж цаг агаар дулаарч эхэлснээр амны хаалт зүүхэд хүндрэлтэй болж эхлээд байгаа юм.

Зүүн өмнөд Азийн оронд хаврын улирал маш халуун өндөр хэмтэй байдаг. Тухайлбал, Хятадын Жэнжөү хотод халууны эрч нэмэгдэж 40  хэм хүрсэн байна. Харин Япон Улсад гурван сараас эхлээд цаг агаар нэмэх 30 хэмийн халуунтай болсон. Харин энэ асуудлыг Япон Улс ухаалгаар шийдэн “хүйтэн амны хаалт” зохион бүтээж халуун улиралд ч иргэд ая тухтайгаар амны хаалтаа хэрэглэсээр байгаа юм. Энэ бүтээгдэхүүнийг ундааны машинтай адил хүйтнээ хадгалах төхөөрөмжнөөс худалдан авах юм байна. Төхөөрөмжөөс гарч ирэх амны хаалт нь 4 хэмийн хүйтэнтэй бөгөөд 690 иений (18,400₮) үнэтэй. Ойролцоогоор нэг өдөрт 500 ширхгийг нэг төхөөрөмжөөс борлуулах боломжтой гэдгийг үйлдвэрлэгч компани онцолсон байна. Тус компани нь нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг хэдий ч цар тахлын үеэр 3-р сараас эхлэн амны хаалт үйлдвэрлэж, одоо “хүйтэн амны хаалт” борлуулж эхэлжээ.