Ковид-19

Энэтхэг Улсын томоохон хотуудыг ажил хийх зорилготой олон хүн өөр хотоос зорин ирдэг. Коронвируст халдварын тахлаас сэргийлэх зорилгоор 3-р сарын 24-нөөс эхлэн улс даяараа өндөржүүлсэн хөл хорио тогтоож эхэлсэн. Хөл хорионоос шалтгаалан ажилгүй болсон 100 сая иргэн өөрийн төрөлх гэртээ харихыг хүссэн ч зам тээврийн хэрэгслүүд үйл ажиллагаагаа зогсоосон учраас ямар ч аргагүй болсон байна.

“CNN” агентлагт нийтлэгдсэн мэдээллээс харахад олон сая иргэн алхаж гэртээ харьж байгаагаа хуваалцсан байсан. Учир нь тэд ажилгүй, орлогогүй болж,  өлсөж үхэхэд ойр байгаагаа ярьсан юм. Алхаж гэртээ харьсан иргэдийн зарим нь замдаа амь насаа алдсан тухай хэвлэлүүд шуугиад байсан. Харин Ерөнхий сайд Нарэндра Моди шинээр хийсэн мэдэгдэлдээ “Иргэдийг гэртээ харихыг зөвшөөрсөн” байна. Гэхдээ иргэд улсынхаа Засгийн газраас зөвшөөрөх бичиг авсны дараа гэртээ харих эрхтэй болж байгаа юм. Эрх аваагүй иргэд явах боломжгүйг Энэтхэгийн Засгийн газраас мэдээлжээ. Иргэд тээврийн хэрэгслээр очих газраа буугаад халуунаа шалгуулан тэдгээр ажилгүй болсон 100 сая иргэний дийлэнх нь амьдрах газаргүй байгаа юм байна. Энэтхэг Улсад өнөөдрийн байдлаар коронавруст халдвар авсан иргэдийн тоо 33,062 болжээ. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 1 тэрбум иргэнтэй улс энэ хэмжээний өвчлөл бүртгэгдсэнд эргэлзэж, өвчлөлийн тоог нууж байх магадлалтай хэмээн таамаглаад байгаа юм.