ОУОХ-ноос шинэ уриандаа зориулсан сурталчилгааны видеог цацлаа

Спорт

ОУОХ-ноос 1-р сарын 26 буюу өнөөдөр эв нэгдлийн хүчийг онцолсон, "Илүү өндөр, илүү хурдан, илүү хүчтэй - илүү эв нэгдэлтэй" гэсэн Олимпын шинэ уриаг харуулсан цоо шинэ сурталчилгааны бичлэгийг цацсан байна.

Мөн энэхүү бичлэг нь олимп дэлхийн үзэгчидтэйгээ хэрхэн холбогдож байгааг онцолжээ. Дэлхийн иргэдийн нэгдмэл байдлыг харуулсан шинэ бичлэг дээр тамирчин биш ч, үзэгчид олимпын үеэр ямар их догдлолтой байдагийг харуулсан юм. Сурталчилгааны бичлэгт Хятадын шорт-трекийн тамирчин Ву Дажин, уран гулгагч Суй Вэнжин нар тогложээ.